Үйлчилгээний нөхцөл
Энэхүү нөхцөл нь nomoo.mn вэбсайт (цаашид "Номоо") болон түүгээр дамжуулан ном хэвлүүлэх төслийг дэмжих, төсөл оруулах харилцааг зохицуулна. Номоог Нью урбан гайд ХХК (регистр: 7335433) эрхлэн хөтөлдөг. Номоог ашигласнаар эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Нэр томьёо
- Төсөл: ном хэвлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаанд цуглуулах санал.
- Эрхлэн гаргагч: төслийг оруулсан зохиолч эсвэл хэвлэн нийтлэгч байгууллага.
- Дэмжигч: төсөлд багц сонгож төлбөр төлсөн хувь хүн эсвэл байгууллага.
- Багц: дэмжигчийн төлсөн дүнгийн хариуд авах ном, бэлэг, үр ашгийн цогц.
- Ивээн тэтгэгч: байгууллагын нэр, мэдээлэл номонд дурдагдах багцыг нэхэмжлэхээр авсан байгууллага.
2. Номоо юу хийдэг вэ
Номоо нь төслийг танилцуулах, дэмжигчдээс төлбөр хүлээн авах, цугласан мөнгийг гэрээний дагуу хэвлэлтийн ажилд зарцуулах, дэмжигчдэд явцыг мэдээлэх үүргийг гүйцэтгэнэ. Номын агуулга, зохиогчийн эрх, бичвэрийн чанарыг эрхлэн гаргагч хариуцна.
3. Төлбөр
- Дэмжигч Нью урбан гайд ХХК-ийн Хас банкны 5006227819 тоот данс руу шилжүүлгээр төлнө. Гүйлгээний утгад захиалгын кодыг заавал бичнэ. QPay-ээр төлөх боломж удахгүй нэмэгдэнэ.
- Шилжүүлгийг Номоогийн санхүү шалгаж баталгаажуулна. Ажлын өдөр 24 цагийн дотор баталгаажиж, дэмжигчид SMS очно.
- Дэмжлэг нь төлбөр баталгаажсаны дараа л төслийн цугласан дүн, багцын дэмжигчийн тоонд орно.
- Ивээн тэтгэх багцыг байгууллагын нэр дээр бичсэн нэхэмжлэхээр төлнө.
- Багцын үнэ төсөл нийтлэгдсэн үеийн үнээр тогтоно.
4. Мөнгө хэрхэн зарцуулагдах вэ
- Цугласан мөнгө Номоогийн дансанд орж, эрхлэн гаргагчид бүтнээрээ шилжихгүй.
- Мөнгийг төслийн хуудсанд нийтэлсэн зардлын задаргааны дагуу эрхлэн гаргагч, зохиолчийн зардал, хэвлэлт, түгээлт ба маркетингийн зардалд шат бүр дуусахад гэрээт гүйцэтгэгчдэд шилжүүлнэ.
- Номоо цугласан дүнгээс 9% үйлчилгээний шимтгэл авна. Шимтгэлийн дүн төслийн хуудсанд ил харагдана.
5. Хугацаа ба хоцролт
- Төсөл бүрийн бичих, редакторлох, санхүүжүүлэх, хэвлэх, хүргэх шат эцсийн хугацаатай.
- Номоо шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн хугацааг сунгаж болох бөгөөд энэ тухай төслийн хуудсанд шинэчилнэ.
- Шат хоцорвол Номоо дэмжигч бүрт SMS-ээр мэдэгдэж, шинэ хугацааг төслийн хуудсанд нийтэлнэ.
6. Зорилтод хүрээгүй тохиолдол
- Санхүүжилтийн хугацаа дуусахад зорилтот дүнд хүрээгүй бол Номоо, эрхлэн гаргагч, хэвлэлийн газар гурван тал цугласан дүнгээр хэвлэх тоог дахин тооцоолно. Редакц, дизайныг танахгүй, хэвлэлтийн тоо өөрчлөгдөнө.
- Дэмжигч бүр сонгосон багцаа авна.
- Төсөл бүрэн цуцлагдвал дэмжигчийн төлсөн дүнг цуцалснаас хойш 14 хоногийн дотор бүтнээр нь буцаан олгоно.
7. Дэмжлэгээ цуцлах
- Санхүүжилт үргэлжилж байх хугацаанд дэмжигч цуцлах хүсэлт гаргавал гүйлгээний шимтгэл болох төлсөн дүнгийн 2%-ийг хасаад үлдэгдлийг 14 хоногийн дотор буцаана.
- Санхүүжилтийн хугацаа дууссаны дараа мөнгө ажилд шилжиж эхэлдэг тул буцаан олгохгүй.
8. Хүргэлт ба хүлээлгэн өгөх
- Ном, бэлгийг багцад заасан хэлбэрээр хүргэнэ эсвэл заасан газраас хүлээлгэн өгнө.
- Дэмжигчийн өгсөн хаяг, утасны дугаар буруугаас үүссэн хүргэлтийн саатлыг Номоо хариуцахгүй.
9. Эрхлэн гаргагчийн үүрэг
- Эрхлэн гаргагч номын зохиогчийн болон хэвлэн нийтлэх эрх өөрт нь байгааг баталгаажуулна. Орчуулгын номын хувьд эх хэвлэлийн газрын зөвшөөрлийг хадгална.
- Төслийн хуудсанд үнэн зөв мэдээлэл оруулж, шат бүрийн хугацааг баримтална.
- Номоотой байгуулсан гэрээний нөхцөл энэ нөхцөлөөс давуу хүчинтэй.
10. Ивээн тэтгэгч
Ивээн тэтгэх багц нь хандив биш, номонд байгууллагын нэр, мэдээллийг байршуулах сурталчилгааны үйлчилгээ бөгөөд Номоо нэхэмжлэх, гэрээ, акт гаргаж өгнө. Ивээн тэтгэгч байгууллагын нэр, лого, мэдээллийг номонд хэрхэн байрлуулах нь багцын тайлбар болон тусдаа гэрээгээр зохицуулагдана. Нэр, лого нь хуулийн хүрээнд, номын агуулгад нийцсэн байна.
11. Хариуцлагын хязгаар
Номоо нь ном хэвлэгдэх үйл явцыг зохион байгуулж, мөнгөний урсгалыг хянадаг. Хэвлэлийн газар, хүргэлтийн үйлчилгээ зэрэг гуравдагч этгээдийн буруугаас үүссэн хоцролтыг Номоо зохицуулах, дэмжигчдэд мэдээлэх үүрэгтэй боловч шууд хариуцлага хүлээхгүй.
12. Өөрчлөлт ба холбоо барих
Номоо энэхүү нөхцөлийг өөрчилж болох бөгөөд өөрчлөлт вэбсайтад нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Өөрчлөлт өмнө нь хийгдсэн дэмжлэгт хамаарахгүй. Асуулт, санал, гомдлыг 55147145 утас эсвэл Facebook хуудсаар хүлээн авна.