Нууцлалын бодлого
Номоо (nomoo.mn) нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу цуглуулж, ашиглана. Мэдээллийг Нью урбан гайд ХХК хариуцна.
1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Дэмжигч: нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, сонгосон багц, төлбөрийн төлөв.
- Ивээн тэтгэгч: байгууллагын нэр, регистрийн дугаар, холбоо барих хүний нэр, албан тушаал, утас, имэйл.
- Эрхлэн гаргагч: нэр, утас, имэйл, намтар, гар бичмэлийн холбоос, төслийн мэдээлэл.
- Банкны картын болон дансны мэдээллийг Номоо хадгалахгүй. Төлбөрийг QPay болон банк шууд боловсруулна.
2. Юунд ашигладаг вэ
- Төлбөрийг баталгаажуулах, нэхэмжлэх бичих.
- Ном, бэлгийг хүргэх.
- Төслийн явц, хоцролт, төлбөрийн тухай SMS, имэйлээр мэдэгдэх.
- Хууль, татварын тайлагнал хийх.
Номоо хувийн мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй.
3. Хэнтэй хуваалцдаг вэ
- Эрхлэн гаргагч, хэвлэлийн газар: ном хүргэх, нэрийг номонд хэвлэхэд шаардлагатай хэмжээгээр (нэр, хүргэлтийн хаяг, утас).
- QPay: төлбөр боловсруулах.
- WeSend: SMS мэдэгдэл илгээх.
- Төрийн байгууллага: хуулиар шаардсан тохиолдолд.
4. Олон нийтэд харагдах мэдээлэл
"Нэр номонд" багц авсан дэмжигчийн нэр, ивээн тэтгэгч байгууллагын нэр, лого номонд хэвлэгдэнэ. Эрхлэн гаргагчийн нэр, намтар, профайл вэбсайтад нийтэд харагдана. Төлбөр нь баталгаажсан дэмжигчийн нэр, сонгосон багц, бичсэн үг нь төслийн хуудасны "Дэмжигчид" хэсэгт харагдана. Дэмжих үедээ "Нэрээ дэмжигчдийн жагсаалтад харуулах" чагтыг арилгавал "Нэрээ нууцалсан дэмжигч" гэж гарна. Дэмжигчийн утас, хаяг, төлсөн дүн хэзээ ч нийтэд харагдахгүй.
5. Хадгалах хугацаа ба хамгаалалт
Мэдээллийг төсөл дуусаж, хүргэлт бүрэн хийгдсэнээс хойш санхүү, татварын хуульд заасан хугацаанд хадгалаад устгана. Мэдээллийг шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжуулж, зөвхөн эрх бүхий ажилтан хандана.
6. Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч өөрийн мэдээллийг үзэх, засуулах, устгуулах хүсэлтийг 55147145 утас эсвэл Facebook хуудсаар гаргаж болно. Хүсэлтийг 10 ажлын өдрийн дотор шийдвэрлэнэ. Хүргэлт дуусаагүй захиалгын мэдээллийг хүргэлт хийгдэх хүртэл устгах боломжгүй.
7. Күүки
Номоо сайтын үндсэн ажиллагаанд шаардлагатай техникийн күүкиээс өөр хэрэглэгчийг мөрддөг күүки ашиглахгүй. Зар сурталчилгааны хэмжилт нэмбэл энэ бодлогыг шинэчилж мэдэгдэнэ.
8. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуултыг 55147145 утас эсвэл Facebook хуудсаар хүлээн авна.