Төлбөр Номоо-д орж, гэрээний дагуу гүйцэтгэгчдэд шилжинэ.
Номын тухай
- Номын төрөл
- Бизнес · Сурах бичиг
- Хуудас
- 700
- Дэлгүүрийн үнэ
- 150,000₮
"Борлуулалтын үндсүүд" (Fundamentals of Selling, 13 дахь хэвлэл) бол McGraw-Hill компаниас эрхлэн гаргасан борлуулалтын талаарх дэлхийд №1 сурах бичиг. MLC Business School нь McGraw-Hill компаниас энэ номыг монгол хэлээр эрхлэн гаргах албан ёсны зөвшөөрөл авсан.
Ном 700 орчим хуудастай бөгөөд компаниуд борлуулалтыг яаж хийх ёстойг маш системтэй, цогцоор бичсэн. Борлуулагчийн мэргэжил, харилцааны маркетинг, худалдан авалтын сэтгэлзүйгээс эхлээд шинэ хэрэглэгч олох, борлуулалтын танилцуулга, татгалзлыг хүлээн авах, борлуулалтыг хаах, борлуулалтын албыг удирдах хүртэл бүх үе шатыг хамарна.
Номын үндсэн үнэ 150,000₮. Дэмжигчид худалдаанд гарахаас өмнө, эрхлэн гаргагчийн талархалтайгаар авна. Санхүүжилт 1 сарын хугацаатай.
Хэнд зориулсан
- Компаниудын маркетинг, борлуулалтын албаны борлуулагчид
- Маркетинг, борлуулалтын захирал, менежерүүд
- Бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутнууд
Номын агуулга
- Нэгдүгээр хэсэг. Борлуулагчийн мэргэжил
- Мэргэжлийн борлуулагчийн амьдрал, цаг хугацаа, карьер
- Харилцааны маркетинг: Биечилсэн борлуулалт хаана нь багтдаг вэ
- Юуны түрүүнд ёсзүй... Хэрэглэгчтэй харилцах арга барил
- Хоёрдугаар хэсэг. Харилцаагаар борлуулахад бэлтгэх нь
- Борлуулалтын сэтгэлзүй: Хүмүүс яагаад юм худалдан авдаг вэ
- Сайн харилцаа тогтоох харьцаа: Ганц та яриад байна гэсэн үг биш
- Борлуулалтын мэдлэг: Хэрэглэгч, бүтээгдэхүүн, технологийн мэдлэг
- Гуравдугаар хэсэг. Харилцаагаар борлуулах үйл явц
- Шинэ хэрэглэгч олох нь: Борлуулалтын амин сүнс
- Борлуулалтын уулзалтаа төлөвлөх нь
- Борлуулалтын танилцуулгын ямар арга хэрэглэхээ нямбай сонго
- Борлуулалтын танилцуулгаа стратегитай эхэл
- Маш сайн борлуулалтын танилцуулгын элементүүд
- Боломжит хэрэглэгчийнхээ татгалзлыг хүлээн ав
- Борлуулалтыг хааснаар харилцаа эхэлдэг
- Хэрэглэгчийг тогтоон барихын тулд үйлчилгээ үзүүлж, эргэн холбогдох нь
- Дөрөвдүгээр хэсэг. Өөрийгөө, карьераа, бусдыг удирдах нь
- Цаг хугацаа, бүс, өөрийгөө удирдахуй: Амжилтын түлхүүрүүд
- Борлуулалтын албыг төлөвлөж, бүрдүүлж, сургах нь
- Борлуулалтын ажилтнуудыг идэвхжүүлж, цалин урамшуулал тооцож, манлайлж, ажлын гүйцэтгэлийг үнэлэх нь
Зохиогч
Төслийн хуваарь
- Монгол хэлээр гаргах эрхMcGraw-Hill-ийн албан ёсны зөвшөөрөлДууссан ✓
- ОрчуулахMLC Business SchoolДууссан ✓
- Хэвлэлтэд бэлтгэхЭх бэлэнДууссан ✓
- СанхүүжилтДэмжигчид, ивээн тэтгэгчид · 1 сар2026/11/19 хүртэл
- ХэвлэхХэвлэх газрыг сонгож байнаОгноо тохирно
- Дэмжигчдэд хүргэхХудалдаанд гарахаас өмнөОгноо тохирно
Шат бүр эцсийн хугацаатай. Хоцорвол дэмжигч бүрт мэдэгдэнэ.
Эрсдэл ба сорилт
Орчуулга, редакц, хэвлэлийн эх бэлэн тул гол эрсдэл нь хэвлэлтийн хугацаа. 700 хуудастай ном учраас хэвлэлийн газрын ачааллаас шалтгаалж 2–3 долоо хоног хоцорч магадгүй.
Хоцрох тохиолдолд дэмжигч бүрт SMS-ээр мэдэгдэж, шинэ хугацааг төслийн хуудасны хуваарьт шинэчилнэ. Зорилтод хүрээгүй бол хэвлэх тоог гурван тал дахин тооцоолж, дэмжигч бүр багцаа авна.
Мөнгө юунд зарцуулагдах вэ
Цугласан мөнгө эрхлэн гаргагчид бүтнээрээ шилжихгүй. Шат бүр дуусахад гэрээт гүйцэтгэгчдэд шууд шилжинэ.
Зорилтод хүрэхгүй бол, буцаалт
- Бодол өөрчлөгдвөл. Санхүүжилт үргэлжилж байх хугацаанд дэмжлэгээ цуцалж болно. Гүйлгээний шимтгэл 2%-ийг хасаад үлдэгдлийг буцаана.
- Төсөл цуцлагдвал. Төлсөн дүнг бүтнээр нь 14 хоногийн дотор буцаана.
- Санхүүжилт дууссаны дараа мөнгө хэвлэлтийн ажилд шилжиж эхэлдэг тул буцаахгүй.
Дэлгэрэнгүйг үйлчилгээний нөхцөлөөс харна. Цуцлах хүсэлт: 55147145 эсвэл Facebook хуудас
Энэ төсөлд эрх зөрчсөн, худал мэдээлэл байна уу? Facebook-ээр мэдээлэх эсвэл 55147145
